“Хэв Хашмал”ХХК нь барилгын салбар дахь хэрэгцээ шаардлагад үндэслэн байгальд ээлтэй, хямд өртөгтэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий чанартай барилгын материалыг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор 2008 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө Монголын зах зээлд барилгын хэв хашмал, тулгуур төмөр болон бусад дагалдах бараа материалын үйлчилгээ, худалдааны зах зээлд голлох байр суурийг эзлэн өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Монгол улс зах зээлийн харилцаанд шилжин, барилгын салбарын хөгжлийн шинэ үе шат эхэлж, барилга барих технологи бүрэн өөрчлөгдсөнөөр барилгын компаниуд барилгын ажилд модыг их хэмжээгээр огтлон ашиглах болж байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах нөхцөл байдал бий болсон. Бид энэ байдлыг зогсоох, байгаль экологид ээлтэй шинэ технологи нэвтрүүлэхийг эрэлхийлэн, судалсны үндсэн дээр барилгыг хэв хашмалын тусламжтайгаар барьж байгаа технологийг эх орондоо нэвтрүүлэх зорилтыг өмнөө тавьсан билээ.
Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, ОУ-ын чанарын стандартыг хангасан шинэлэг шийдэл бүхий бараа бүтээгдэхүүнийг хямд өртгөөр зах зээлд түргэн шуурхай нийлүүлэх.
2014 онд манай компани үйл ажиллагаагаа өргөтгөн өөрийн охин компани болох “Хэв хашмал хуванцар” компанийг байгуулан хуванцар хаягдалыг дахин боловсруулах, хуванцар бүтээгдэхүүн хэвлэн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барьж байгуулан барилга угсралтын ажлын явцад өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн арматур хөнийрүүлэгч, тулаас, хана хоорондын зориулалтын зай баригч зэрэг бүтээгдэхүүнүүдийг хуванцараар хийж ISO 9001 олон улсын стандартын дагуу БНСУ-ын сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан дотооддоо үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай борлуулж эхлээд байна.
Мөн бид 2016 онд Замын үүдын чөлөөт бүст төмөр металл хийцийн үйлдвэр байгуулан дотоодын барилгын зах зээлд холбоос төмөр, түгжээ, тулаас төмөр зэргийг үйлдвэрлэж байна.