“УЛААНБААТАР БАРИЛГА-2018” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

1 year ago

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын Хөгжлийн төв, “Мишээл Групп” ХХК хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар-2018” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус нээлтийн үйл ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлсэн юм. Тэрээр “Нээлтийн үйл ажиллаганд оролцож байгаа барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын материал, төхөөрөмж импортлогчид болон хувь хүмүүс нийт оролцогчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эх орны хөгжлийн түүчээ болсон салбарынхаа хамт олонд, хамтран ажилладаг  та бүгдэд амжилт хүсье.

Энэхүү үзэсгэлэн нь өнөөдөр 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт тусгагдсан салбарын томоохон зорилтууд хэрэгжиж, улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэн гэр хороололын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж гээд олон ажлууд хийгдэх хөрөнгө, хууль эрх зүйн нөхцлүүд бүрдээд байна. 2018 он бол барилгын салбарт хямралаас гарсан бүтээн байгуулалтын жил болно.28907177_740938076116117_381713356_n