“Хэв Хашмал Хуванцар” ХХК-ийн цахим хуудсанд зочилж байгаа эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, их бүтээн байгуулалт, эрүүл энхийг хүсье.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад маань бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ хөгжил цэцэглэлтэд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлэх нь  бидний эрхэм зорилго билээ.

Бүтээн байгуулалтын ажлуудыг дагаад 2010 оноос хойш хуванцар бүтээгдэхүүний зах зээлийг судласны эцэст бид 2014 онд хэвлэх технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулан зах зээлд эрэлт хэрэгцээтэй барилгын болон ахуйн хэрэглээний хуванцар бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд байна. 

Бид хоёрдахьч хуванцар бүтээгдэхүүний дахин боловсруулж барилгын угсралтад өргөнөөр хэрэглэгддэг арматур хөндийрүүлэгч, зай баригч, ханын сэнсэн хөндийрүүлэгч зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хуванцар болон бусад төрлийн бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Бидний үйл ажиллагааны үр дүн нь манай ажилчдын хичээл зүтгэл, хэрэглэгч харилцагчдын маань итгэл гэдгийг энэхүү цахим хуудсаараа дамжуулан хэлэхэд таатай байна.