Мэдээ

1 year ago

Барилгын салбарт хэрэглэгдэх  “Ган арматурын хөндийрүүлэгч болон тулаас. Техникийн шаардлага” стандарт  MNS 6712: 2018  шинээр батлагдлаа.  

 

2018 оны 5-р сард Стандартчилал Хэмжилзүйн газрын Стандарчилалын Үндэсний Зөвлөлийн хуралдаанаар “Ган арматурын хөндийрүүлэгч болон тулаас. Техникийн шаардлага” стандарт шинээр батлагдан гарлаа. Тус стандарт нь цутгамал төмөр бетон бүтээцийн арматурын хамгаалах үеийн зузааныг гаргахад зориулсан хөндийрүүлэгч болон тулаасд хамаарах ба ангилал, шаардлага, турших арга, хэрэглэх зарчмыг тогтоох юм.  

Стандартад хөндийрүүлэгч болон тулаасын техникийн шаардлагад тэдгээрийн хэмжээ,  адилтгал, цэгэн ачааллын даац, ачааллын дараах шилжилт, тогтвортой байдлыг харин хэрэглээний шаардлагад хөндийрүүлэгч, зай баригчийн бэхэлгээ, зай барих хэмжээ зэргийг хамааруулахаар заажээ.

 

Энэхүү стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг барилга бүтээцийн ажилд хэрэглэснээс ажлын явцыг хөнгөвчлөх, барилгын цутгалтыг даац авах чадварыг нэмэгдэхүүлэх, материалын зардлыг нэмэгдүүлэх зэрэг маш олон давуу талтай юм.

    БУСАД