Бидний зүгээс танд санал болгох үйлчилгээнүүд

Барилгын хэв хашмал тулгуур төмөр бүрэн цутгамал хийцийн бүх төрлийн туслах материалыг нэг доороос авах боломж

Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

Бид хэв хашмал, тулгуур төмөр болон бусад дагалдах хэрэгслүүдийг oлон улсын ISO 9001, ISO 14001 стандартын дагуу үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр нь төмөр хийц боловсруулах БНСУ-ын суурь машин, тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд захиалгын дагуу төрөл бүрийн төмөр хийцийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байнга нийлүүлэх үйлдвэрийн технологи, хүчин чадалтай. Мөн манай “Хэв хашмал хуванцар” компани барилга угсралтын ажлын явцад өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн арматур хөндийрүүлэгч, ивүүр, хана хоорондын зориулалтын зай баригч зэрэг бүтээгдэхүүнүүдийг хуванцараар хийж, ISO 9001 олон улсын стандартын дагуу БНСУ-ын сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан дотооддоо үйлдвэрлэж байна.

Худалдаа, түрээс

Худалдаа, түрээс

Харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн хэв хашмал, гадна, дотор булан, ханч панель, тулгуур төмөр, труба, тай, түгжээ, даруулга, дэгээ, чансаа, пансаа, хамгаалалтын тор, бетоны хадаас, модны хадаас, арматурын бетон, хуванцар ивүүрүүд, хана хоорондын зай баригч, бусад дагалдах хэрэгслүүдийг албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний захиалгаар нийлүүлэх буюу түрээслэх үйлчилгээ явуулж байна. Түрээслэх үйлчилгээ авах тохиолдолд эхлээд бидэнтэй холбогдож гэрээ байгуулаад, төлбөр тооцоогоо тохирч, төлсний дараа үйлдвэрийн байрнаас түрээслэх бараагаа авах юм. Мөн түрээслэх хугацаа дууссан үед түрээслэсэн бараагаа буцаан авчирч хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг.

Засвар

Засвар

Манай үйлдвэр нь хэв хашмал, тулгуур төмрийг стандартын дагуу засварлах үйлчилгээ үзүүлж байна. Түрээслэн авч явсан бараа, материал эвдэрч, гэмтсэн тохиолдолд хэв хашмалын панер солих, тулгуур төмрийн таваг, резьбаг солих, тэгшлэх зэрэг бүрэн капитал засварыг хийж гүйцэтгэж байна.

Хамтран ажиллахад бэлэн үү?Яг одоо холбогдоно уу.