Бидний алсын хараа:
Эрхэм зорилго:
Шилдэг технологи, бүтээлч санаачлага, байгаль орчинд ээлтэй инновацид тулгуурлан харилцагчиддаа хурдан шуурхай, үйлчлэхийг эрхэмлэнэ.
“Хэв Хашмал” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын барилгын салбарт хэв хашмал, тулгуур төмөр болон дагалдах бараа материалыг нийлүүлэгчдийн анхдагч нь болж байсан. Өдгөө бид импортын барааг орлох хэв хашмал, тулгуур төмөр болон бусад дагалдах хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн харилцагч түншүүдийнхээ итгэлийг хүлээн салбарынхаа тэргүүлэгчдийн нэг нь болж дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байна. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, олон улсын чанарын стандартыг хангасан шилдэг шийдэл бүхий бараа бүтээгдэхүүнийг зах зээлд түргэн шуурхай нийлүүлэхийг зорилгоо болгон ажилладаг.
Манай компани нь харилцагчиддаа түргэн, шуурхай, уян, хатан, шинэлэг, соёлтой үйлчилгээг хүргэхэд бүхий л хүч чадлаа чиглүүлж, эх орныхоо хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан, барилгын салбарт шинэлэг бүтээгдэхүүнийг байнга нийлүүлэн та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно.
2014 онд бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн "Хэв хашмал хуванцар" ХХК-ийг байгуулан, сүүлийн үеийн хуванцарын хэвлэх машин оруулж ирэн ISO 9001 олон улсын стандартын дагуу БНСУ-ын технологиор хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж зах зээлд эрэлт хэрэгцээтэй барилгын бүх төрлийн дээд, доод арматур хөндийрүүлэгч, зай баригч, ханын сэнсэн хөндийрүүлэгч болон ахуйн хэрэглээний хуванцар бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай борлуулж байна.
ХОЛБОО БАРИХ
Бид бизнесийн цар хүрээгээ тэлэн харилцагчиддаа улам ойртох зорилгоор 2020 онд Хан-Уул дүүрэгт "Жаргалант Яармаг проперти ХХК"-ийг байгуулан 10 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Барилгын цутгалтын ажилд өргөн хэрэглэгддэг хэв хашмал, тулгуур төмрийг дотооддоо үйлдвэрлэн бусад дагалдах хэрэгслийг нэг дороос хэрэглэгчдэд түргэн, шуурхай нийлүүлэх, түрээслэх үйл ажиллагаа явуулсаар байна.
ХОЛБОО БАРИХ
Эх орондоо ажлын байр бий болгох, импортын барааг орлох бараа материалыг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор 2016 онд Замын-Үүд чөлөөт бүсэд "Хэв хашмал чөлөөт бүс" ХХК-ийг байгуулсан. БНХАУ-аас 100 хувь импортоор орж ирдэг байсан тай, түгжээ, тулгуур төмөр зэргийг БНСУ-ын стандартаар анх удаа эх орондоо үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч билээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Монгол улсад эрчимтэй хөгжиж байгаа барилгын салбарын гол нэр төрлийн бараа материал юм.
ХОЛБОО БАРИХ
Барилга угсралтын салбарт олон жилийн туршлагатай чадварлаг хамт олон тантай хамтран ажиллахад бэлэн байна.
Ерөнхий захирал
Гүйцэтгэх захирал
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Ерөнхий нягтлан бодогч
Хурд хүч
Харилцагчиддаа түргэн шуурхай үйлчилж, асуудлыг хурдан шийдвэрлэж сэтгэл ханамжийг эрхэмлэн ажилладаг.
Манлайлал
Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгон ажилладаг.
Өөриймсөг үзэл
Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, хөгжүүлж сайжруулж, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачлагыг байнга гаргаж ажилладаг.
Мэргэшсэн өндөр чадавхи
Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.
Үнэнч шударга зарчим
Монгол улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг, компаний үнэт зүйлсийг өдөр тутамдаа мөрдлөгө болгодог.
Бараа бүтээгдэхүүний чанар
Түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ
Зах зээлд өрсөлдөхүйц хямд үнэ
Аюулгүй бөгөөд тогтвортой үйл ажиллагаа
Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны арвин туршлага
Чадварлаг ажилтан, боловсон хүчин
Олон улсын стандартын ISO 9001, ISO 14001 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн
Олон жилийн туршлагад үндэслэгдсэн шилдэг Ноу-Хау
Технологийн төгс шийдэлтэй барилгын хэв хашмал, тулгуур төмөр, бусад дагалдах бүтээгдэхүүний иж бүрнээр нэг дороос худалдан авах боломж