Бидний түүх
“Хэв Хашмал” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын барилгын салбарт хэв хашмал, тулгуур төмөр болон дагалдах бараа материалыг нийлүүлэгчдийн анхдагч нь болж байсан. Өдгөө бид импортын барааг орлох хэв хашмал, тулгуур төмөр болон бусад дагалдах хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн харилцагч түншүүдийнхээ итгэлийг хүлээн салбарынхаа тэргүүлэгчдийн нэг нь болж барилгын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байна.
2014 онд бид үйл ажиллагаагаа өргөтгөн “Хэв хашмал хуванцар” компанийг байгуулан хуванцар хаягдалыг дахин боловсруулж зах зээлд эрэлт хэрэгцээтэй барилгын болон ахуйн хэрэглээний хуванцар бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Эх орондоо ажлын байр бий болгох, импортын барааг орлох бараа материалыг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор 2016 онд "Хэв хашмал чөлөөт бүс" ХХК-ийг байгуулсан. БНХАУ-аас 100 хувь импортоор орж ирдэг байсан тай, түгжээ, тулгуур төмөр зэргийг БНСУ-ын стандартаар анх удаа эх орондоо үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч билээ.
Бид бизнесийн цар хүрээгээ тэлэн, харилцагчиддаа улам ойртох зорилгоор 2020 онд Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт "Жаргалант Яармаг проперти ХХК"-ийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Барилгын цутгалтын ажилд өргөн хэрэглэгддэг хэв хашмал, тулгуур төмрийг дотооддоо үйлдвэрлэн бусад дагалдах хэрэгслийг нэг дороос хэрэглэгчдэд түргэн, шуурхай нийлүүлэх, түрээслэх үйл ажиллагаа явуулсаар байна.