Бүтээгдэхүүн

Олон улсын стандартын ISO 9001, ISO 14001 стандартын шаардлага хангасан

Хэв хашмал

Хэв хашмал

Барилгын суурь, дам нуруу, багана, хана зэргийг зуурмагаар бүрэн цутгахад ашиглагдах, гангийн орцтой төмөр рамтай, панераар доторлосон олон дахин хэрэглэгдэх боломжтой бүтээгдэхүүн юм. Энэхүү хэв хашмалыг ашигласнаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зардал хэмнэхээс гадна дараах давуу талтай. Угсарч ашиглахад хялбар, олон дахин ашиглагдах, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, сайн чанартай, ажлын гүйцэтгэл өндөр, хөдөлмөр аюулгүйн ажиллагааг хангасан

Дэлгэрэнгүй

Трубаны залгаа

Трубаны залгаа

Трубаг хооронд нь залгахад, уртасгахад ашиглагддаг бүтээгдэхүүн. Улаан, цагаан гэсэн 2 төрөлтэй. Барилгын гадна пасад хийхэд трубаг хооронд нь залгаж хэрэглэх бөгөөд хэрэглэхэд хялбар.

Дэлгэрэнгүй

Бетоны хадаас

Бетоны хадаас

50 мм, 75 мм, 100 мм-ийн хэмжээтэй бетоны хадаас. Жижиг хайрцаг нь 300гр-ын савлагаатай.

Дэлгэрэнгүй

Цэгэн уяа

Цэгэн уяа

350 мм, 450 мм-ийн цэгэн уяа

Дэлгэрэнгүй

Joint bar

Joint bar

Труба, дэгээний оронд ашиглагддаг хэвний бэхэлгээний орчин үеийн бүтээгдэхүүн.

Дэлгэрэнгүй

Хэвний хээ

Хэвний хээ

Цутгамал хашаа, суурь хийхэд гадна хэсгийг өнгө үзэмжтэй харагдуулах зорилгоор хэрэглэдэг пластик бүтээгдэхүүн.

Дэлгэрэнгүй

Модны хадаас

Модны хадаас

50 мм, 100 мм-ийн модны хадаас. 10кг-ын савлагаатай.

Дэлгэрэнгүй

Бетон ивүүр

Бетон ивүүр

Арматурын бетон хөндийрүүлэгч нь өндөр чанарын бетоноор хийгдсэн бөгөөд нэг бүтээгдэхүүнийг гурван хэлбэрээр ашиглаж болохоор шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл гурван тал нь өөр, өөр тул хэрэглэгч уг бүтээгдэхүүнийг урт, өргөн, өндөр аль ч талаар нь хөндийрүүлэгч тулаас байдлаар ашиглаж болно.

Дэлгэрэнгүй

 "30R" маркийн арматур хөндийрүүлэгч

"30R" маркийн арматур хөндийрүүлэгч

Тавагт арматур хөндийрүүлэгч нь "CRH" маркийн хөндийрүүлэгч, тусгаарлагч таваг хоёрын хослол юм. Уг бүтээгдэхүүнийг тааз, хучилтын хөөсөнцөр, зөөлөн гадаргуу материал дээр хэрэглэнэ.

Дэлгэрэнгүй

СИПА ТАЙ

СИПА ТАЙ

Сипа тай нь барилгын бүрэн цутгамал хийцийн салшгүй нэг хэсэг бөгөөд хэвний гадна, дотор 2 ханын хоорондын холбоос бэхэлгээ байдлаар ашиглагддаг.

Дэлгэрэнгүй

Пансаа

Пансаа

1 боодол нь 10кг-тай байдаг.

Дэлгэрэнгүй

Труба

Труба

40 мм-ийн диаметртэй, хэвний бэхэлгээ, гадна пасад хийхэд шат болгон хэрэглэдэг. Мөн барилгын хучилт хийхэд болон бүрэн цутгамал барилгад чиглүүлэгч болгон ашиглах зориулалт бүхий бүтээгдэхүүн юм. Хар, цагаан хоёр төрөл байдаг. Дөрвөлжин труба нь гадна талын шат угсрах, хэвний угсралтанд чиглүүлэгч, хучилтанд ивүүр, хамгаалалтын тор байршуулах зэрэг зориулалтаар хэрэглэгдэх бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй

"CUH" маркийн 1-р үеийн ивүүр

"CUH" маркийн 1-р үеийн ивүүр

"CUH" маркийн хөндийрүүлэгчийн дээд хэсэг нь өвөрмөц хэлбэртэй. Энэ нь дээрээс ирэх ачаанд тэсвэртэй. Суурилуулахад хялбар. Энэхүү бүтээгдэхүүний даацын хүчийг та туршиж болно.

Дэлгэрэнгүй

Эрвээхий боолт

Эрвээхий боолт

Дам нуруу, хана, багананд бэхлэгдсэн хэв болон трубаг даруулга, эрвээхий боолтны тусламжтайгаар хавчиж бэхэлнэ.

Дэлгэрэнгүй

Ханын таг

Ханын таг

Сэндвич хананы хадаас далдлагч бүтээгдэхүүн.

Дэлгэрэнгүй

Чансаа

Чансаа

1 боодолдоо нь 10 кг байдаг.

Дэлгэрэнгүй

"SS-30" маркийн арматурын 1-р үеийн ивүүр

"SS-30" маркийн арматурын 1-р үеийн ивүүр

"SS" маркийн хөндийрүүлэгч нь дөрвөн салангид хөлтэй. Дотор бүтэц нь задгай хийцтэй. Загварын шийдэл нь цутгалтын явцад бетон зуурмагийн урсгалын чөлөөтэй нэвтрүүлж бетон цутгалтын үед урсахгүй, унахгүй, зуурмагийн дүүргэгчийг орлон нэг цул биет болохоор хийгдсэн. Хөндийрүүлэгчийн дээд талын хавчигч нь арматурыг сайн хавчдаг.

Дэлгэрэнгүй

Дэгээ

Дэгээ

Хэв угсрахад трубагаар чиг барьж бэхэлгээний зориулалтаар ашигладаг бүтээгдэхүүн. Дэгээ нь урт, богино, дөрвөлжин гэсэн төрөлтэй.

Дэлгэрэнгүй

"BBH" маркийн арматур хөндийрүүлэгч

"BBH" маркийн арматур хөндийрүүлэгч

"BBH" маркийн арматур хөндийрүүлэгч нь өвөрмөц хийцтэй хөндийрүүлэгч бөгөөд хавчигч нь бетон цутгалтын үед арматураас ямарч нөхцөлд салж унахааргүйгээр бэхлэгдсэн байдаг.

Дэлгэрэнгүй

Хэвний түгжээ

Хэвний түгжээ

Хэв болон дотор, гадна булан угсрах үед түгжих зориулалтаар хэрэглэгддэг бүтээгдэхүүн.

Дэлгэрэнгүй

Hory-beam

Hory-beam

Hory beam нь тулгуургүй хавтангийн дэрний шинэ техник бөгөөд шинэ төрлийн гол дам нуруунд хажуугийн дам нуруу оруулдаг бөгөөд энэ нь илүү хөнгөн, хялбар бэхэлгээний дизайнаар функцийг нэмэгдүүлж, шаантагуудыг зайнд тохируулан бэхлэнэ. Бүтцийн өндрөөс шалтгаалж тайзны ажилд их хэмжээний зардал шаардагдах тохиолдолд үүнийг ашигладаг.

Дэлгэрэнгүй

Хамгаалалтын тор

Хамгаалалтын тор

Барилга баригдах явцад орчны болон ажилчдын аюулгүй ажиллагааг хангах зориулалтаар ашиглагдах бүтээгдэхүүн.

Дэлгэрэнгүй

Хомут

Хомут

Трубагаар шат угсрахад хэрэглэгддэг бүтээгдэхүүн. Эргэдэг ба эргэдэггүй гэсэн 2 төрөлтэй.

Дэлгэрэнгүй

Сэнсэн хэлбэрт хөндийрүүлэгч

Сэнсэн хэлбэрт хөндийрүүлэгч

Уг хөндийрүүлэгчийг барилгын цутгамал хана, лифтны хонгилын хананы арматурчлалын ажилд хамгаалалтын үеийг заагдсан хэмжээнд байлгахын тулд хэрэглэнэ. Энэхүү сэнсэн хэлбэрт хөндийрүүлэгчийн гол хэсэгт байрлах хавчигч нь арматурын нийт радиусын хэмжээг бетоны хамгаалалтын үеийн зузаанаас хамаарч янз бүрийн хэмжээтэй байна. Энэ загвар нь бетон цутгалтын явцад бетоны урсгалд саад болохгүй. Бетон хольцод цул нэг биет болон бэхжихээр бүтээгдсэн.

Дэлгэрэнгүй

Дотор булан

Дотор булан

Хэв хашмалаас хамаарч өөр, өөр байдаг ба барилгын хана, суурь хийхэд өргөн ашиглагдана. Ханын дотор талын тэгш булан хэсэгт хэв хашмалуудыг хооронд нь холбож тогтоох үүрэгтэй.

Дэлгэрэнгүй

 "BH' маркийн арматур хөндийрүүлэгч

"BH' маркийн арматур хөндийрүүлэгч

"BH" маркийн хөндийрүүлэгч нь хосолсон хэлбэрээр ашиглаж болохоор шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл уг бүтээгдэхүүнийг дам нурууны хэвтээ арматурын хамгаалалтын үеийг 4 янзын хэмжээгээр барьж болно. Талууд нь өөр өөр тул хэрэглэгч тус бүтээгдэхүүнийг өргөн, өндөр аль ч талаар нь хөндийрүүлэгч тулаас байдлаар ашиглаж болно.

Дэлгэрэнгүй

"HY" маркийн 2-р үеийн хөндийрүүлэгч

"HY" маркийн 2-р үеийн хөндийрүүлэгч

"HY" маркийн хөндийрүүлэгч нь дөрвөн хөлтэй. Дотор бүтэц нь задгай хийцтэй. Загварын шийдэл нь цутгалтын явцад бетон зуурмагийн урсгалыг бүрэн саадгүй явуулж, нэг цул бетон болгон бэхжихээр хийгдсэн. Хөндийрүүлэгчийн дээд талын хавчигч нь арматурыг сайн хавчина. Бүтээгдэхүүний өндрийн хэмжээ 75-220 мм хүртэл болно.

Дэлгэрэнгүй

Резьба

Резьба

Дам нуруу, хана, багананд бэхлэгдсэн хэв болон трубаг даруулга, резьба бүхий эрвээхий боолтны тусламжтайгаар хавчиж бэхлэхэд зориулагдсан бүтээгдэхүүн.

Дэлгэрэнгүй

Тулгуур төмөр

Тулгуур төмөр

Барилгын дам нуруу, хучилтыг цутгахад тулгуур болгон хэрэглэдэг/уртасгаж, богиносгох боломжтой/ бүтээгдэхүүн. Төмөр тулаас ашиглах нь мод сүйтгэхгүй байх давуу талтайгаас гадна олон дахин хэрэглэх боломжийг олгодог.

Дэлгэрэнгүй

Труба, панерны даруулга

Труба, панерны даруулга

Дам нуруу, хана, багананд бэхлэгдсэн хэв болон трубаг даруулга, эрвээхий боолтны тусламжтайгаар хавчиж бэхлэхэд ашиглана.

Дэлгэрэнгүй

Сум

Сум

Дэлгэрэнгүй

Гадна булан

Гадна булан

Хананы гадна талын тэгш булан хэсэгт хэв хашмалуудыг хооронд нь холбож тогтоох үүрэгтэй. Барилгын бүрэн цутгамал гадна, дотор хана, дам нуруу, суурийн хийцийг хэв ашиглан цутгахад 90 градусын өнцөг гаргах үед ашигладаг.

Дэлгэрэнгүй

"BAR L" маркийн босоо арматурын зай баригч

"BAR L" маркийн босоо арматурын зай баригч

"BAR L" маркийн хөндийрүүлэгч нь ханын босоо давхар арматурчлалын хоорондын зай болон хэв хашмал арматур хоорондын хамгаалалтын үеийн зайг хамтад нь барина. Мөн хана хийц эдлэлийн хэв хашмалыг дотогш цөмрөх, хэмжээ алдахаас хамгаална. Зай баригч нь арматуруудыг байрлалаар нь өндөр чадлаар хөндийрүүлэн барина. Түүнчлэн бетон гадаргуун зузааны хэмжээг нарийн хадгална.

Дэлгэрэнгүй

Тай /Холбоос төмөр/

Тай /Холбоос төмөр/

Барилгын дотор хана цутгахад хэвийг тэгш хэмжээнд нь байлгаж угсралт задрахаас хамгаалдаг бүтээгдэхүүн. Барилгын бүрэн цутгамал хийцийн салшгүй нэг хэсэг тай нь хэвний гадна, дотор 2 ханын хоорондын холбоос бэхэлгээ байдлаар ашиглагддаг. Тай нь нэг удаагийн хэрэглээ бөгөөд цутгалтын явцад хананд үлддэг.

Дэлгэрэнгүй

Ханч панель

Ханч панель

Зам, гүүрийн тунелийн цутгалтанд ашиглагддаг.

Дэлгэрэнгүй